"Солиотой зүрх" ихийг бодогдуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ"Солиотой зүрх" нэртэй яруу найргийн ном хэвлэгдэн уншигчиддаа хүрэв.
Номыг зохиогч залуу яруу найрагч Х.Нурлан үүнээс өмнө гурван ном хэвлүүлэн гаргасан байна. Баян-Өлгий аймгийн төв номын санд болсон шинэ номын нээлтийн цуглаан дээр ХДТ-ын захирал Б.Асылбек хэлэхдээ, -Х.Нурлан бол манай театрын авъяаслаг уран бүтээлч, мэргэжлийн жүжигчин хүн. Хажуугаар нь яруу найргийн бүтээл туурвидаг. Номын нэр нь содон байгаа биз. Энэ нь гүн ухааны агуулгатай байна. Энэрэлт эхийгээ амьд ахуй цагт нь хайрлаж эс чадсан хүний зүрх сэтгэл эрүүл байж чадах уу гэсэн утгатай юм байна. Энэ ном уншигчдад ихийг бодогдуулна гэж би үзэж байна гэв.
Ш.Айзаря