Сэтгэл зүйчийн орон тоо шаардлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-12-14 02:39:09

Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын байгууллага гэр бүлийн хүчирхийллийн 15 хоногийн аян зохион явуулж байна.

Манайд хоногт хүчирхийлэлд нэрвэгдсэн тухай нэгээс хоер гомдол мэдээлэл ирдэг. Ялангуяа залуу гэр бүлийнхэн. Архинд донтсон, ажилгүй залуучуудаас зөрчил ихэвчлэн гардаг бөгөөд түүний улмаас салж сарниж хүүхдээ өнчрүүлдэг. Сүүлийн үед иймэрхүү явдал эрс нэмэгдлээ. Бид хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг хамгаалах,  хэрүүл маргаан үүсгэгчдийг эвлэрүүлж зөвлөгөө өгөх арга хэмжээ авч заримыг нь эрх бүхий байгууллагад шилжүүлдэг. Энэ ажилд сэтгэл зүйч ихээхэн үүрэгтэй, чухал шаардлагатай байдаг ч тийм орон тоо манайд байхгүй. Архинд донтогсдыг албадан эмчлэх аргыг ч тууштай хэрэгжүүлмээр байна гэж Х.Пернегүл  мэдээллээ.                       

                          Ш.Айзаря

相关新闻