Зудын гамшгаас аварчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-12-14 01:07:03

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Х.Зейнел Булган сумын малчин олныг зудын гамшгаас аварсан төр засаг, аймгийн удирдлагадаа талархсанаа илэрхийлэв.

Булган сумын нутаг өнөөдрийг хүртэл нэлэнхүйдээ 25-60 см зузаан цастай байна. Мал бэлчээргүйтэж, зарим хэсэг нь цасанд дарагдан 500 орчим толгой мал осгож хорогдов. Отрын нутаг болон аймгийн төв орох даваануудын зам хаагдлаа. Ийм хэцүү бэрх үед аймгийн удирдлага шуурхай арга хэмжээ авлаа. Замын цасыг арчиж, өвс тэжээл хүргүүлэн малыг Дэлүүн сум болон Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан сумын нутагт оторт гаргав. Цасанд дарагдсан мянга орчим толгой малыг онцгой байдлын ажлын хэсэг цасан дороос гаргав. Улаагчны даваан дээр «Жол» компанийн ажилчид байнга ажиллаж байна. «Рысжан» компанийн захирал Н.Бейбитхан тусгай авто хөсгөөр хөнгөлөлттэй үнээр бензин шатахуун хүргээд өгч байна. Эдгээр арга хэмжээний үр дүнд байдал хэвийн боллоо. Эрвийх дэрвийхээрээ хөдөлж бүх талын туслалцаа үзүүлсэн нийт байгууллага, хүмүүст сумын нийт иргэдийн өмнөөс талархал дэвшүүлье гэж тэр мэдэгдлээ.

Ш.Айзаря

相关新闻