Үдийн цайнд халуун хоол өгч эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙМонгол Улсын Баатар М.Икейн нэрэмжит Өлгий сумын нэгдүгээр ахлах сургууль сурагчдад үдийн цайнд халуун хоол өгдөг болсон байна.
Энэ туршлагыг нийт ЕБС-д нэвтрүүлэхээр мэргэжлийн хяналтын газар тус сургууль дээр үзүүлэх сургууль зохион байгууллаа.
Тус сургууль дотроо гал тогоотой болж, сурагчдад бэлэн хоол олгохоор гэрээлсэн «Толганай» компаниар сурагчиддаа халуун хоол олгосоор зургаан сар болж байна. Хичээлийн тав хоногт таван төрлийн амин дэм ихтэй хоол өгдөг. Хүнсний аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан. Бусад сургуульд голцуу нарийн боов зэрэг хуурай зүйл өгдөгийг болиулж халуун хоолоор үйлчилдэг энэ аргыг нэвтрүүлэх нь зүйтэй байна. Энэ удаагийн үзүүлэх сургуульд сургуулиудын менежер, багш нар, эцэг эхчүүд оролцлоо. Дараа нь захирлуудад үзүүлнэ гэж Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга Т.Күлзира ярилаа.
Ш.Айзаря