Австрид хүчирхийлэл үйлдэж буй цагаачдын тоо эрс нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-12-13 11:29:03

ВЕНА. /Express/. Австрид хүчирхийлэл үйлдэж буй цагаачдын тоо энэ онд эрс нэмэгджээ.

Австрид амьдарч байгаа цагаачид бэлгийн хүчирхийлэл үйлдэх нь энэ онд 133 хувиар өссөн байна гэж Австрийн Эрх чөлөөний нам мэдэгдэв. Тус нам уг мэдээллийг Дотоод хэргийн яамнаас авсан байна.

Өнгөрсөн онд 39 цагаач бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдсон бөгөөд энэ тоо улам бүр нэмэгдэж байгаад сэтгэл түгшиж байна гэж Австрийн Дотоод хэргийн сайд Вольфганг Соботка мэдэгдлээ.

Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар наад зах нь 91 дүрвэгч бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдсон байна. Тэдний ихэнх нь Афганистанаас гаралтай хүмүүс байжээ. Үүний зэрэгцээ 438 австри иргэн бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдсон тухай Дотоод хэргийн яамны мэдээлэлд дурджээ. Харин тэдгээр австричуудын хэд нь өөр улсаас гаралтай болохыг дурдсангүй. 

Одоогийн байдлаар Австрид ял эдэлж байгаа хүмүүсийн 47 хувь гадаадын иргэд байгааг мэдээлэлд мөн дурдсан байна.

Вена хотын хууль сахиулах байгууллагын нэгэн ажилтан нэрээ нууцлан хэлэхдээ “бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийн дунд жинхэнэ австри хүмүүс цөөхөн байгаа бөгөөд цагаач гаралтай хүмүүс соёлын хувьд их асуудалтай байна” гэжээ.

Д.Нямтулга

 

相关新闻