104 хэргийг шүүхээр шийдвэрлэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Прокурорын газраас мэдээлж байгаагаар тус аймагт энэ онд 104 хэргийг шүүхээр шийдвэрлэжээ.
Тус аймагт 300 хэрэгт мөрдөн байцаалт явуулж, 114 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Үүнээс 104 хэргийг хянан анхан шатны шүүхээр шийдвэрлэжээ. Хөнгөн 29, хүндэвтэр 69, хүнд 5, онц хүнд 1 хэрэг байсан байна. Дээрх хэрэгт шийтгүүлсэн 131 ялтны 115 нь эрэгтэй, 16 нь эмэгтэй байжээ. Мөн дээрх гэмт хэргийн 75 нь төв суурин газар, 29 нь хөдөө орон нутагт үйлдэгдсэн гэж судалгаагаар гарчээ. Гэмт хэргийн улмаас 61 хүн эрүүл мэндээрээ хохирч, 8 хүний амь нас хохирсон байна. Мөн 50 хэрэгт холбогдсон 66 хүн хорих ялаар шийтгүүлжээ.
Сүүлийн жилүүдэд тус аймгийн хүн ам эрчимтэй өссөн, уул уурхайгаа дагасан гэмт хэргийн үзүүлэлт нь авто тээврийн осол их байгааг мэргэжлийн байгууллагынхан онцолж байна.
Д.Мишигсрүрэн