Өмнөговьт хонины цэцэг өвчний тархалтыг зогсоож чадлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймагт 63 жилийн дараа гарсан хонины цэцэг өвчний тархалтыг зогсоож чадсан байна.
Тус аймгийн Ханхонгор сумын Хондот багийн Шарбударгана, Жаргалант багийн Сүүж, Хотгорын гол гэсэн газруудад дээрх өвчин илэрч хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан юм. Тус бүс нутагт 8 өрхийн 422 хонийг устгаж, 17380м.кв талбайг халдваргүйжүүлэн, 94 өрхийн 12969 толгой хонинд урьдчилан сэргийлэх тарилга хийсэн байна. Мөн энд 7 байнгын пост, 7 хөдөлгөөнт эргүүл ажиллаж байсныг татан буулгажээ.
Өмнөговь аймгийн ХХААГ-ын Мал эмнэлгийн хэлтсээс мэдээлж байгаагаар Ханхонгор сумын болон тухайн сумтай хиллэдэг 9 сумын малд урьдчилан сэргийлэх тарилга хийх заавал шаардлагатай гэлээ.
Д.Мишигсүрэн