Д.Амарбаясгалан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-12-12 20:29:01

МАН-ын долдугаар Бага хурал өнөөдөр амжилттай болж өнгөрлөө. 

Хурлын нээлтэд МАН-ын дарга М.Энхболд улс төрийн илтгэл тавьж, бүх шатандаа хариуцлагатай байхыг уриалж, МАН-аас томилогдсон улс төрийн албан тушаалтнуудтай хариуцлагын гэрээ байгуулахаа мэдэгдлээ.

Үдээс өмнө Бага хурлын 33 гишүүнийг нөхөн томилсон бол үдээс хойш МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон нарийн бичгийн даргыг сонгов. МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхий нарийн бичгийн даргад Д.Амарбаясгалангийн нэрийг дэвшүүлж, Бага хурлын гишүүдийн олонхийн саналаар сонгогдсон бол орон тооны Нарийн бичгийн даргад Удирдах зөвлөлөөс Н.Төмөрхүүгийн нэрийг дэвшүүлж, хурлын танхимаас Ц.Бат-Энхийг УИХ-ын гишүүн Д.Гантулга дэвшүүлэхэд олонхийн  саналаар Ц.Бат-Энхийг дэмжив.

Энэ удаагийн Бага хурлаар УИХ-ын болон орон нутгийн ИТХ-ын сонгуулийн дараа, улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд тулгарсан амаргүй нөхцөлд болж байгаагаараа өмнөх Бага хурлын хуралдаануудаас онцлогтой байлаа гэж намын удирдлагууд дүгнэв.

Б.Туул

相关新闻