Хамтын ажиллагааны талаар санал солилцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгаас Баян-Өлгий аймагт албан ёсны айлчлал хийж байгаа төр захиргаа, худалдааны байгууллагын төлөөлөгчдийг аймгийн Засаг дарга А.Гылымхан халуун дотно хүлээн авч санал солилцов.
Засаг дарга аймгийнхаа байдлыг танилцуулаад, тулгамдсан асуудал, хамтын ажиллагаа, хөрш нараас авах тусламжийн талаархи саналаа дэвшүүлэв. Тухайлбал мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулж гадаадын зах зээлд гаргах, газар тариаланг хөгжүүлэхэд мэргэжлийн туслалцаа авах, хамтарч авто зам тавих, ашигт малтмал олборлох, бусад салбарыг хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцав. Төлөөлөгчид эдгээр саналыг хүлээн авч анагаах ухааны болон мал аж ахуйн техник, тоног төхөөрөмжөөр туслахаа мэдэгдээд, бусад асуудлаар гэрээ хэлэлцээр хийхийн тулд аймгийн Засаг даргыг Алтай хотод биечлэн очихыг урилаа.
Ш.Айзаря