Францын Боловсролын сайд асан Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРПАРИС. /Sputnik/. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд Социалист намын дотор болох сунгаанд өрсөлдөнө гэдгээ Францын Боловсролын сайд асан Винсент Пийон мэдэгдлээ.
Тэрбээр хэлэхдээ “Ерөнхийлөгч Франсуа Олланд сонгуульд дахин нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн тэр өдөр би Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн” гэжээ.
Эрх баригч Социалист нам ирэх оны нэгдүгээр сараас эхлэн нам дотроо хоёр үе шаттай сунгаа явуулан нэг нэр дэвшигчийг тодруулах юм. Сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн хүмүүсийн дунд тус улсын Ерөнхий сайд асан Мануэль Вальс байна.
Тус улсын ерөнхийлөгчийн сонгууль 2014 оны 4 болон 5 дугаар сард болно.
Г.Доржханд