Хяналтын тооллого өнөөдрөөс эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬЭнэ сарын 7- ноос эхлэн 2016 оны жилийн эцсийн мал тооллого эхэлсэн. Өнөөдрөөс хяналтын тооллогыг Дэлгэрхангай сумаас эхлүүлж байна.
Мал тооллогыг 17- ныг дуустал явуулах бөгөөд Үндэсний Статистикийн хорооноос баталсан зааврын дагуу малыг нүдээр харж, нэг бүрчлэн тоолох үүргийг тоологчид хүлээж байгаа юм. Энэ үүргийн дагуу тооллогыг гүйцэтгэсэн эсэхийг дахин тооллогоор хянана. Хяналтын тооллогыг тухайн сумын малчин өрхүүдээс түүвэрлэн явуулах бөгөөд аймгийн хэмжээнд 4 ажлын хэсэг өнөөдрөөс гарсан байна.
Тооллогын явцад хяналт тавьж ажиллах аймгийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг аймгийн Засаг даргын захирамжаар баталсан бөгөөд тооллогын хяналт хийхэд шаардагдах 2 сая 400 гаруй мянган төгрөгийг Засаг даргын нөөц сангаас зарцуулахаар болжээ.
Т. Отгонтуяа