“Тэмүжин Хун Цэнэ” хүүхдийн модерн балетыг толилууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн “Тэмүжин” хүүхдийн театрын 30 жилийн түүхэн ойн баяр энэ жил тохиож байна. Театрын хамт олон 30 жилийнхээ ойн хүрээнд урлаг соёлын олон арга хэмжээ зохион явуулсны нэг “Тэмүжин Хун Цэнэ” нэртэй хүүхдийн модерн балетыг үзэгч олноо толилуулав.
Энэхүү модерн балетыг Д.Одсүрэн найруулан дэглэжээ. Одоогоос 30 жилийн өмнө Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг “Тэмүжин” хэмээх хүүхдийн анхны дуурийг найруулан тавьж байсан юм.
“Тэмүжин Хун Цэнэ” хүүхдийн модерн балетыг дэглэн тавьсан Д.Одсүрэн нь “Тэмүжин театр”-ын бүжгийн багш СТА П.Алтанцэцэгийн ууган шавь. Тэрээр театрынхаа түүхэн ойд зориулан эл шинэхэн уран бүтээлээрээ бэлэг барьж буй аж.