Д.Трамп "Нэг Хятад" бодлогыг дэмжихгүй гэдгээ илэрхийлэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /ВВС/. “Нэг Хятад”-ын талаарх байр сууриа цаашид үргэлжлүүлэх эсэх тухай асуултад АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамп хариулт өгчээ.
1979 оноос хойш хэрэгжүүлж байгаа бодлогодоо АНУ нь Тайванийн талаарх БНХАУ-ын байр суурийг хүндэтгэсээр иржээ. Тайванийг эх газраас тасарсан Хятадын нэгэн муж гэж үздэг юм.
Д.Трамп хэлэхдээ "БНХАУ худалдаа болон бусад асуудал дээр буулт хийхгүй бол АНУ тус улсын “Нэг Хятад” бодлогыг дэмжихгүй" гэж мэдэгджээ.
Д.Трамп Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин-вэньтэй утсаар ярьсны дараа Хятад-Америкийн харилцаа ээдрээтэй болсон байна. Мөн тэрбээр Өмнөд Хятадын тэнгист явуулж буй Хятадын үйл ажиллагаа болон тус улсын мөнгөний бодлого зэргийг буруушааж, твиттер хуудсандаа жиргэсэн байна.
Тэрбээр “Fox News” телевизэд ярилцлага өгөхдөө “БНХАУ-тай худалдаа зэрэг бусад асуудлаар тохиролцож чадахгүй бол тус улсын явуулж буй “Нэг Хятад” бодлогод баригдаад байх шаардлагагүй. Хятад улс мөнгө валют, Умард Солонгос, Өмнөд Хятадын тэнгис зэрэг асуудлаар АНУ-тай хамтран ажилладаггүй” гэж хэлсэн байна.
Д.Нямтулга