Хятадын байлдааны онгоцууд Окинавагийн хажуугаар нисч өнгөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-12-12 11:38:33

ТОКИО. /NHK/.  Хятадын агаарын цэргийн хүчний нисэх онгоцууд Японы өмнө нутгийн Окинава арлын хажуугаар маш ойрхон зайд нисч өнгөрсөн гэж Японы Батлан хамгаалах яамны албаны хүмүүс мэдэгдлээ.

Бямба гарагийн өглөө Дорнод Хятадын тэнгисээс Номхон далайг чиглэн ниссэн эдгээр зургаан онгоцны хоёр нь SU-30 сөнөөгч онгоц байсан гэж эх сурвалж мэдээлжээ. Тэдгээр онгоцнуудаас уг хоёр сөнөөгч онгоц чиглэлээ өөрчлөн буцаж ниссэн байна.  Үлдсэн 4 онгоц нь Сакишима арлуудын хажуугаар өнгөрөн Номхон далайн эргийн дагуу баруун өмнөд зүгт нисчээ.

Японы Батлан хамгаалах яамны албаны хүмүүсийн хэлснээр, үүний хариуд Японы Өөрийгөө-хамгаалах хүчний сөнөөгч онгоцнуудыг хөөргөсөн бөгөөд Хятадын онгоцууд Японы агаарын орон зайд нэвтрээгүй байна.

Харин Хятадын албаны хүмүүс Японы уг үйлдлийг буруушаасан байна. Сөнөөгч онгоцууд Хятадын онгоцуудад хэт ойртон ирж анхааруулах дохио өгсөн тухай Хятадын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Ян Юүжин мэдэгдэлдээ дурджээ. Японы эл үйлдэл нь дасгал сургуулилт хийж байсан Хятадын байлдааны онгоцны багийнханд заналхийлсэн хэрэг юм гэж тэрбээр буруушаав.

Өнгөрсөн сард Хятадын цэргийн зургаан нисэх онгоц уг бүс нутгаар нисэн өнгөрч байсан юм. 

Х.Сарнай


 

相关新闻