Баяр ёслолын үеэр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн хэмжээнд энэ оны эхний 11 сарын байдлаар 786 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4.3 хувиар буурсан бөгөөд гэмт хэргийн илрүүлэлт 62.4 хувьтай байгаа талаар Цагдаагийн газраас мэдээллээ.
Үйлдэгдсэн нийт гэмт хэргээс хөнгөн гэмт хэрэг 325, хүндэвтэр гэмт хэрэг 404, хүнд гэмт хэрэг 47, онц хүнд 10 үүнээс иргэдийн эрх чөлөө эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 228, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 287 , иргэдийн өмчийн хулгай-151 үүнээс малын хулгай-74, залилан 16, танхай 27 байгаль орчны эсрэг гэмт хэрэг 20 тус тус үйлдэгдсэн гэдгийг Төв аймгийн ЦГ-ын ОНХАхлах байцаагч, цагдаагийн ахмад М.Нансалмаа хэллээ.
Харин согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 214 буюу нийт гэмт хэргийн 27 хувийг эзэлж байгаа юм. Мөн нийт 23635 захиргааны зөрчил бүртгэгдэж, үүнээс архидан согтуурч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 977 иргэн саатуулагдаж, 93 иргэн захиргааны журмаар 7-30 хоногоор баривчлагдаж, 678 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг түр хугацаагаар хассан гэдгийг тэрээр тайлбарлаж байлаа.
Гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж байгаа гол шалтгаан нь архидан согтуурах явдалтай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Иймээс ойрын үед баяр ёслолын үйл ажиллагаа ихэсч байгаа нь иргэд архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж орой үдшийн цагаар хүйтэнд осгож эрүүл мэнд амь насаараа хохирох явдал улсын хэмжээнд гарсаар байгаа тул иргэддээ хандан согтууруулах ундааг хэрэглэхээс аль болох татгалзаж, өөрийн эд хөрөнгө, амь нас, үнэтэй бүхий л зүйлээ болзошгүй гэмт хэргээс хамгаалж сонор сэрэмжээ дээшлүүлэхийг ЦГ-аас онцгой анхааруулж байна.
Т.Есүхэйтөмөр