Нигерид 45 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЛАГОС. /NHK/. Нигерийн зүүн хэсгийн хөл хөдөлгөөн ихтэй захад амиа золиослогч хоёр эмэгтэй халдлага үйлдэж наад зах нь 45 хүн амиа алджээ.
Амиа золиослогч эмэгтэйчүүдийн халдлагыг лалын улсын хэт давруу үзэлтнүүдийн зэвсэгт “Боко Харам” бүлэглэл зохион байгуулсан хэмээн хардаж байна.
Орон нутгийн эх баригчдын хэлснээр баасан гарагийн орой Мадагали хотод хэд хэдэн дэлбэрэлт болж олон хүн шархадсан байна. “Боко Харам” өнгөрсөн онд Сири, Иракийн газар нутгийн нэлээд хэсгийг эзэлсэн “Лалын улс” бүлэглэлд нэгдэж буйгаа зарласан билээ.
"Боко Харам" бүлэглэл эдгээр давтан дэлбэрэлтүүдийг хулгайлсан эмэгтэйчүүд, охидоор хийлгэдэг байж болзошгүй. НҮБ-ын мэдээлснээр 1.6 сая хүн орон гэрээсээ даажин дүрвэсэн байна. Тус улсын зүүн хойд хэсэгт үүсээд байгаа хурцадмал байдлаас үүдэн хоол тэжээлийн хомсдол үүсэн фермерийн аж ахуйнууд сүйдээд байгаа юм.
Х.Сарнай