ТҮНТ-өөр 8 сарын хугацаанд 43067 иргэн үйлчлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-12-09 14:18:02

Хэнтий аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Төрийн үйлчилгээний нэгдсэн төв энэ оны дөрөвдүгээр сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 11 дүгээр сарын байдлаар нийтдээ 43067 иргэн үйлчлүүлжээ.

Тус төвөөр дамжуулан 14 төрлийн үйлчилгээг олон нийтэд хүргэж, “Иргэдээ сонсъё-70563111” тусгай дугаарын утсаар ажлын өдрүүдэд иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч 2 хоногт багтаан тавьсан хүсэлтийн дагуу холбогдох газруудад уламжлан хариу өгч ажиллаж байна.

Төрийн үйлчилгээний нэгдсэн төв нь Зүүн бүсийн “Эвт” худалдааны төвийн хоёрдугаар давхарт байрладаг. Байршлын хувьд нэг талаасаа худалдаа үйлчилгээний цэгтээ ойр амар гэх нэг хэсэг байх ч бусад төрийн байгууллагуудаасаа хол, төвөг чирэгдэл учруулдаг, хувийн хэвшил түрээсэлж төсвийн мөнгийг зохисгүй ашиглаж байна гэж үзэх иргэд ч бий.

Өнгөрсөн 8 сарын хугацаанд тус төвд байрлах Улсын бүртгэл болон Статистикийн хэлтсээр 5381, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээр 4678, Татварын хэлтсээр 1937, Нийгмийн даатгалын хэлтсээр 5874, Хөдөлмөрийн хэлтсээр 920, Байгаль орчин аялал жуулчлалын газраар 1461, Архиваар 1155, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраар 814, Худалдаа үйлчилгээгээр 540, Хууль зүйн зөвлөгөөгөөр 217, Нотариатаар 3670, Шуудан холбоогоор 1824, Төрийн банкаар 10801, Өөртөө үйлчлэх танхимаар 3795 иргэн тус тус үйлчлүүлжээ.

Д.Одонтунгалаг

相关新闻