Асад гал зогсоох тохиролцооноос татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-12-09 13:49:02

ДАМАСК. /NHK/. Сирийн сөрөг хүчин болон Өрнөдийн орнуудын санал болгосон гал зогсоох тухай тохиролцоог Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асад эсэргүүцлээ.

Өчигдрийн байдлаар Алеппо хотын зүүн нутагт тулалдаан улам ширүүсчээ. АНУ, Их Британи зэрэг зургаан орон яаралтай гал зогсоох тохиролцоо байгуулахыг Асадаас хүссэн байна.

Засгийн газрыг эсэргүүцэгч хүчин бол террористууд гэж Асад Сирийн “Al-Watan” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Мөн тэрбээр Өрнөдийн орнууд хүмүүнлэгийн тусламж гэдэг нэрийн дор цэргийн хангалт илгээх зорилготой байна гэв. Тэрбээр цааш нь хэлэхдээ “Алеппо хотод болж байгаа мөргөлдөөнд Засгийн газрын цэргүүд ялах болно. Ингэснээр Сирид болж байгаа мөргөлдөөн дуусна гэсэн үг биш, гэхдээ энэ ялалт нь мөргөлдөөнийг дуусгахад томоохон алхам болно” гэлээ.

Д.Нямтулга

 

 

相关新闻