"Лалын улс" 50 мянган хүнээ алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-12-09 12:16:25

ВАШИНГТОН. /Reuters. Ирак болон Сирид “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийн эсрэг ажиллагааг АНУ тэргүүтэй эвсэл хоёр жилийн өмнөөс явуулж эхэлснээс хойш тус бүлэглэлийн наад зах нь 50 мянган босогчийг устгасан гэж АНУ-ын армийн албаны хүн  пүрэв гарагт мэдэгджээ.

Тэрбээр хэлэхдээ энэ тоог “хамгийн багаар тооцон гаргасан” гэв.

“Лалын улс” 2014 онд хүчээ авч өргөн уудам газар нутгийг булаан эзэлсэнээсээ хойш эзэлсэн газар нутгийнхаа багагүй хувийг алдаад байгаа юм. Одоо Орос, Турк, Ирак, Сири, Курдын хүчнийхэн, АНУ болон Их Британи тус бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж, агаараас цохилт өгч байна.

Г.Доржханд

 

相关新闻