Дурсгалт зүйлсийн судалгааг гаргав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙХангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас тусгай хамгаалалттай газар нутгийн түүх соёлын дурсгалт зүйлсийн суурь мэдээлэлтэй болох цаашлаад түүх соёлын дурсгалт зүйлсийг гадны нөлөөллөөс хамгаалах зорилгоох энэ оны VII-IX сард бүртгэл судалгаа хийжээ.
Тус захиргааны ахлах мэргэжилтэн Д.Болдбаатарын мэдээлснээр, судалгааны үр дүнд Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын орчны бүсэд буган чулуу, булш хиргисүүр, хүрээний туурь олноор бүртгэгдсэн ажээ. Зөвхөн, Хорго-Тэрхийн цагаан нуурын БЦГ-ын хязгаарлалтын болон орчны бүсд л гэхэд 10 дурсгалт зүйлс илэрчээ. Түүх соёлын дурсгалт зүйлс нь ихэвчлэн голын хөндий, татам нуга даган байрласан байх юм гэж мэргэжилтэн судлаач М.Долгормаа хэллээ.
Архангай аймаг Л.Булган