Улсын мэдэлд авах нь зүйтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-12-08 17:14:03

Хүйтний эрч чангарах тусам  Баян-Өлгий аймгийн Өлгий хотын нийтийн орон сууцны байрууд халахгүй байгаа талаар хэрэглэгчдээс санал гомдол гарсаар байна.

Зарим хэсэг нь үүнд дургүйцэж дулаан ашигласны үнэ төлөөгүйгээс «Эрчим» компани 400 сая гаруй төгрөгийн авлагатай болж, банкны зээлээр үйл ажиллагаа явуулж байгаа болон сайн халахгүй байгаа байдал хэрэглэгчид дур мэдэн холболт хийсэн, нэгдсэн дулааны шугам хуучирч муудаснаас болоод ийм эрсдэл гарч байна хэмээн тус компанийнхан тайлбар тавьж байна. Газар зохицуулалт, барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга К.Болат энэ гажуудлыг арилгахын тулд нэгдсэн халаалтын шугамыг улсын мэдэлд авах нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүллээ.

 -Учир нь шугамыг өөрчлөн сайжруулахад гарах зардлыг «Эрчим» компани хэрэглэгчдээс нэхэж байна. Хэрэглэгчид тийм мөнгө хэзээ ч өгөхгүй. «Эрчим» өөрөө тийм зардал гаргахаас татгалзаж байна. Иймд улсын мэдэлд авч, зохих санхүүжилт хийж байж энэ асуудлыг шийдэж болно гэв.

Ш.Айзаря

相关新闻