Булганынхан өвлийн оторт гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙХовд аймгийн Дуут, Мөнххайрхан сумын нутагт өвлийн отор хийх асуудал шийдэгдсэнээр Баян-Өлгийн Булган сумын 70 мянга орчим толгой мал оторт гарчээ.
Булган сумын нутаг цасанд дарагдан бэлчээргүйтсэнээс 500 орчим толгой мал хороrджээ. Улаанхус, Цүнхэл багийн 800 толгой малыг их цасан дундаас гаргалаа. Оторт гарсан малчдад зам зуур хэрэглэх өвс тэжээл зэрэг бүх талын дэмжлэг үзүүлсэн байна.
Ш.Айзаря