Малыг нэг бүрчлэн тоолно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн нийт суманд мал тооллогын ажил эхлээд байна.
Аймгийн статистикийн хэлтэс нь мал тооллогын урьдчилсан дүнг энэ сарын 21-нд гаргана. Мал тооллогын комиссуудад малыг нэг бүрчлэн тоолох үүрэг өгсөн. Зуд турхан тохиолдох, вакцинжуулалт зэрэг чухал зүйлүүдэд малын тоо толгой үнэн зөв байх нь шаардагдах учраас малчид малаа амаар биш нэг бүрчлэн тоолуулахыг анхаарууллаа.
Ш.Айзаря