Хууль зөрчигчид 260 сая төгрөгийн торгууль төлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-12-08 16:26:25

Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт  зөвхөн энэ  оны 11 сард хууль тогтоомж зөрчигчдөд ногдсон торгууль  260 сая төгрөг болжээ.

Тус аймагт 20 хүний нэг нь ямарваа нэгэн зөрчил гаргаж байгаа төдийгүй хяналт шалгалт чангарах тусам зөрчлийн тоо нэмэгдэх төлөвтэй байгаа гэнэ. Он гарсаар цагдаагийн байгууллагад 2500 гаруй гомдол мэдээлэл ирж, 264 хэрэг бүртгэгдсэний ихэнх хувийг хүний амь насанд халдсан, хулгай, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хэрэг зөрчлүүд эзлээд байна. Хэрэг зөрчлийн нийт хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс буурсан ч зарим суманд нэмэгдсэн, 10, 11-р сард хулгайн гэмт хэргийн тоо өсчээ.                                                

      Ш.Айзаря

相关新闻