Нууц буу ная гаруйг илрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-12-08 16:16:45

  Баян-Өлгий аймагт галт зэвсэг тоолох сарын аян өрнөж байна.

Нийт буу зэвсгийн 40 орчим хувь нь тооллогод оролцож, бүртгэлээ эмхлүүлсэний дотор бүртгэл, баталгаагүй байсан 87 бууны эзэнд 3,5 сая гаруй төгрөгийн торгууль тавьж баталгаажуулжээ.  Буу зэвсгийн тооллогын явц Алтай, Булган, Дэлүүн, Сагсай суманд хангалтгүй байгаа тул арав хоногийн дотор бүртгэлд оролцохыг цагдаагийн байгууллага шаардаж байна. Бууны татвар энэ оноос 30-60 мянган төгрөг болж нэмэгдсэн төдийгүй бүртгэл, татвараас зайлсхийсэн буу эзэмшигчид ногдох шийтгэл цаашид хүндрэх төлөвтэй байна.

Ш.Айзаря

相关新闻