Эрүүл ирээдүйн төлөө охид зөвлөлдлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудыг дэмжих хэлтсээс “Эрүүл ирээдүйн төлөө хамтдаа” аяныг жилийн турш зарлан хэрэгжүүлж байгаа юм.
Энэхүү ажлын хүрээнд БНСУ-ын сайн дурын 5 ажилтнуудтай хамтран 12-15 насны охидын дунд зөвлөмж сургалтыг зохион байгуулсан байна. Энэ сарын 6-ны өдөр зохион байгуулсан тус арга хэмжээнд Сүхбаатар сумын ЕББД 7 сургуулийн 12-15 насны нийт 40 гаруй охид хамрагджээ.
Зөвлөмж сургалтаар охидод сарын тэмдгийн хуанли хөтлөх, бэлгийн дарамтаас биеэ хэрхэн хамгаалах сэдвүүдээр зөвлөгөө өгчээ. Мөн бодит амьдрал дээр бие хамгаалах урлаг, мөрөөдлөө зургаар илэрхийлэх, ирээдүйн нөхөр болон хүүхдэдээ захидал бичих зэрэг сэдвүүдээр дасгал ажлууд хийжээ. Энэхүү сургалтаар охид хэрхэн биеэ зөв авч явах, эрүүл мэнддээ хэрхэн анхаарах, охид биеэ цэвэр ариун байлгах талаар бага ч атугаа мэдлэг олж авсандаа ихэд талархаж байгаагаа илэрхийлж байлаа.
Ч.Отгонцэцэг