Өмнөговьд спортын сургуулийн барилгын ажил эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ240 хүүхдийн суудалтай спортын тусгай сургууль Даланзадгад хотод тун удахгүй сүндэрлэн босно.
Тус сургуулийн барилгын ажилд 2 тэрбум 400 гаруй сая төгрөгийн төсөв оруулсаны 500 сая төгрөгийг орон нутгийн төсвийн хөрөнгөөс, харин үлдсэнийг нь ирэх 2016 оны төсөвт төлөвлөн батлуулсан байна. Спорт сургуулийн барилгын ажлыг “Сайн констракшин” гүйцэтгэж байгаа бөгөөд энэ сургууль ирэх жил ашиглалтад орно. Энд хүүхдүүд ерөнхий эрдмийн хичээл үзэхээс гадна өөрийн сонирхсон спортоор гүнзгийрүүлэн хичээллэснээр ирээдүйн амжилтын үүд хаалга нээгдэх илүү бололцоотой болох юм.
Спорт сургууль “Аваргыг аймагтаа бэлтгэе” уриатайгаар өнөөдөр ийнхүү шаваа тавьж байна. Улмаар Өмнөговь нутгийн спортын салбарт томоохон алхам төдийгүй ирээдүйн аваргууд эндээс бэлтгэгдэн гарна гэдэгт найдаж байгаагаа шав тавих ёслолын үеэр аймгийн БТСХ-ны дарга тэмдэглэн хэллээ.
Өмнөговь аймаг С.Сумьяа