Индонезид болсон газар хөдлөлтийн улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2016-12-07 11:13:34

ЖАКАРТА. /Antara/. Өнөө өглөө Индонезийн Аче мужид хүчтэй газар хөдлөлт болсны улмаас наад зах нь 20 хүн амиа алдаж, олон арван байшин барилга нуран сүйджээ.

Өнөөдөр орон нутгийн цагаар үүрийн 05:03 цагт Суматра арлын Реулеут хотод 6.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас байшин барилгууд нурсан байна. Нурангинд олон хүн дарагдсан байж магадгүй гэж албаны хүмүүс үзэж байна.

2004 онд Аче мужид далайн ёроолд хүчтэй газар хөдлөлт  болсны улмаас цунами үүссэнээр зөвхөн тус мужид гэхэд 120 мянган хүн амь үрэгдсэн юм.

 

Г.Доржханд

 

 

相关新闻