Баян-Өлгий аймгийн театрт шинэчлэл хэрэгтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-12-05 14:06:41

Баян-Өлгий аймгийн ХД театрын захирал Б.Асылбек урлагийн энэ байгууллагыг өөрчлөн шинэчлэхээ мэдэгдэв.

-Жаран жилийн ойгоо сэтгэл хангалуун тэмдэглэж өнгөрүүлэв. Ажил үйлчилгээ нь нэлээд саармагжсан тул эрс шинэчлэл шаардагдаж байна. Дорнод Казахстан мужаас А.Хашаубаевын нэрэмжит симфонийн захирал Адай Зейноллаа 30 гаруй сая төгрөгийн үнэтэй тайзны 50 орчим хувцас бэлэглэлээ. Казахстан Улсын Засгийн газрын тэргүүн өнгөрсөн зун тус аймагт ирэхдээ хувцас болон хөгжмийн зэмсэг олгож туслахаар болсон. Энэ талаар эрхэм Элчин сайд Калыбек Кобыландинд бас хэлснээр Соёлын яамандаа мэдэгдэхээр болсон. Манайд авъяас чадвартай хүмүүс бий. Тэдний мэргэжлийг дээшлүүлэх нь чухал байна. Улаанбаатар болон Казахстанд тэдний мэргэжлийг дээшлүүлэх, тэндээс хөгжим, бүжгийн багш нарыг урилгаар ирүүлэн гурав, зургаан сараар хичээл заалгахыг төлөвлөж байна. Шинжианы урлагийн байгууллагуудтай харилцаа тогтооно. Ирэх онд дөрвөн жүжиг болон төрөл бүрийн концерт бэлтгэн тайзнаа гаргана гэж тэр ярилаа.

Ш.Айзаря

相关新闻