Газар хөдлөлтийн улмаас сургуулийн барилгын цонх хагарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-12-05 12:12:05

Улирагч амралтын өдөр /2016.12.03/-ийн үүрээр буюу 06:09:23 цагт Баянхонгор аймгийн Баянговь сумд 4.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлт хүчтэй мэдрэгдсэн газар нь сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т / У-100’26’00/ Ө-44’88’00 / байжээ. Золоор хүн, амьтны амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй бол сумын төвийн Ерөнхий боловсролын сургуулийн зарим хэсгийн дүүжин тааз унаж, цөөнгүй тооны цонх хагарсан байна.

Албан бус эх сурвалжийн мэдээгээр мөн үед аймгийн төвд ч мэдэгдэхүйц хэмжээний чичирхийлэл мэдрэгджээ. Орон сууцны дээд давхарын айлуудаас гурван ч иргэн ийн  хэлж байна.

                                                                                                                        Б.Мөнхзул

相关新闻