Алсын дуудлагад явдаг эмч нарт дулаан гутал бэлэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн ҮЭХ-ноос санаачлан “Шандас” ХХК гутлын үйлдвэрт санал тавьсны дагуу тус үйлдвэрийн зүгээс алсын дуудлагад явдаг 10 эмчид өвлийн дулаан гутлыг бэлэглэлээ.
Алс хол өвлийн хүйтэнд иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө явдаг эмч эмнэлгийн ажилчид даа “Шандас” ХХК-ийн захирал Ө.Идэрболд өөрийн зүгээс өчүүхэн зүйлээр ч болов тус болсондоо сэтгэл дүүрэн байгаагаа илэрхийлсэн юм.
Алс холын дуудлагад түргэн шуурхай явах үүргийнхээ дагуу ажиллахад дулаан хувцаснаас эхлээд хүндрэл бэрхшээл олон тулгардаг талаар Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн Сэхээн эрчимт эмчилгээний их эмч Н.Энхтайван хэлж байлаа.
Нэгдсэн Эмнэлгийн Яаралтай тусламж удирдах газрын алсын яаралтай түргэн тусламжийн асуудал хариуцсан ажилтан, бага эмч, жолооч нар үргэлж бэлэн байдалд ажилладаг байна. Тэд Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламж удирдах газарт ирүүлсэн иргэдийн дуудлагын дагуу орон нутагт төрөлжсөн нарийн мэргэжлийн түргэн тусламжийн үйлчилгээг өдөр шөнийн аль ч цагт цаг алдалгүй түргэн шуурхай хүргэдэг байна.
Сэтгэлийн хандив өргөн чин сэтгэлээсээ тусалж байгаа “Шандас” ХХК-ны хамт олондоо ажлын өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөсөн юм.
Төв аймаг Т.Есүхэйтөмөр