Хяналтын прокурор тангаргаа өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Ерөнхий прокурорын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/274 дугаар тушаалаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдсон Буянжаргалын Сувд-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 125 дугаар зарлигаар батлагдсан “Прокурорын тангараг” өргөх журмын дагуу прокурорын тангараг өргүүллээ.
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Төв аймгийн хууль сахиулах байгууллагын удирдлагууд оролцож, прокурорын нэр төрийг өндөрт өргөж, төрийн хуулийг хэрэгжүүлэн, хүний эрх эрх чөлөөг дээдлэн хүндэтгэж, прокурорын ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж ажиллахыг отгон прокурортоо хүссэн юм.
Мөн Прокурор тангарагаа өргөснөөр төрийн нэрийн өмнөөс шүүх хуралдаанд оролцох бүрэн эрх нь нээгдэж байгаа гэдгийг Төв аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх С.Алимаа, онцолсон юм.
Төв аймаг Т.Есүхэйтөмөр