Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан өдөрлөг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн хэмжээнд 3241 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг бөгөөд тэдний эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтсан өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгт зургаан багийн 120 хөгжлийн бэрхшээлтэй иргэн оролцон өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж тулгамдаж буй асуудлынхаа талаар нээлттэй хэлэлцсэн чухал үйл явдал болсныг зохион байгуулагчид тодотгосон юм..
Уг өдөрлөгийн гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын итгэл үнэмшил, бие даан амьдрах чадварыг нэмэгдүүлэх, эерэгээр нөлөөлж, нийгэмд оролцоотой байлгах тал дээр анхаарч ажиллахад чиглэгдэж байгаа гэдгийг Төв аймгийн Хөдөлмөр Халамж үйлчилгээний газрын дэд дарга О.Оюунгэрэл онцоллоо.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаарх хууль эрх зүйн тухай ойлголтын талаар Хүний эрхийн салбар комиссын ахлах мэргэжилтэн У.Чойжилсүрэн мэдээлэл хийж, ХБ-тэй иргэдийн сохирхсон асуултанд хариулт өгсөн юм.
Төв аймаг Т.Есүхэйтөмөр