“Хүчирхийллийн эсрэг үгүй гэж хэлье” -уриан дор 500 хүүхэд нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-12-02 23:24:15
Yesukheitumur Tumurbaatar

“Хүчирхийллийн эсрэг үгүй гэж хэлье” уриан дор Төв аймгийнхаа Мөнх алдрын талбайд 500 хүүхэд нэгдэн бусдыгаа уриалан дуудаж хайр дүүрсэн газар хүчирхийлэл үгүй гэдгийг нэгэн дуугаар илэрхийллээ.

Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян жил бүрийн 11-р сарын 25- наас 12 сарын 10-ны өдрийг хүртэл зохион байгуулагддаг.

Аяны хүрээнд энэ жил Саса активистууд болон “Зөв Залуус” клуб, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Төв аймаг дахь салбар хамтран 500 хүүхдийн флэш мобийг зохион байгуулсан юм.

Үйл ажиллагааны эхэнд Төв аймгийн Цагдаагийн Газрын Нийтийн хэв журамтай тэмцэх тасгийн дарга Лхагвасүрэн, Төв аймгийн аймгийн Залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Ган-хуяг нар болон зохион байгуулагчид оролцон хүүхдүүдэд хүчирхийллийг эсрэг уриан дор нэгдэж байгаад талархал хүссэн бөгөөд хэн бүхэнд нэгийг бодогдуулахаар чухал үйл явдал болж чадсан гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолсон юм.

“Хүчирхийллийн эсрэг үгүй гэж хэлье” аян анх 1991 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд өдгөө уг  хөдөлгөөнийг дэлхийн нийтийн 170 гаруй орныг хамаран зохион байгуулагдаж байна. Тэдгээр орны олон мянган байгууллага, хүмүүс нэгдэж охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг зогсоохыг шаардан аян өрнүүлж аж.

Т.Есүхэйтөмөр

相关新闻