Нэг хүнийг тойрсон хэлмэгдүүлэлт явуулж байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-12-01 20:02:33

АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс тус намын нэр хүндийг унагаах, хагалан бутаргах зорилгоор намын нэр бүхий гишүүдийн эсрэг захиалгат үйл ажиллагаа явуулж байна хэмээн үзэж мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг үндэслэлгүй, хууль бус шалтгаанаар удаа дараа дуудаж байцаасны зэрэгцээ ойр дотны олон хүнийг нь шалгаж, хорьж, ял тулгаж, илт нэг хүнийг тойрсон хэлмэгдүүлэлт явуулж байна. 

Улмаар одоогийн байгаагаас илүү дарамт шахалт үзүүлж, хүчирхийлвээс тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Тиймээс хүний эрх, эрх чөлөө, хууль ёс, ардчилсан тогтолцоонд заналхийлсэн энэхүү үйлдлээ таслан зогсоохыг эрх баригчдаас болон хууль хяналтын байгууллагынхнаас уриалж байна хэмээн мэдэгдэлд өгүүлжээ.

Б.Туул

相关新闻