ДОХ-ын эсрэг өдрийг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-12-01 13:47:04

Жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээр ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдөр болгосон. Энэ хүрээнд Баянхонгор хотноо “ХДХВ, ДОХ-оос сэргийлэх нь та бидний гарт” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ жилийн арга хэмжээнд Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын дарга В.Нарантуяа болон бусад албаныхан, ЕБС-ийн сурагчид оролцлоо. ДОХ-ын эсрэг өдрийн хүрээнд эрүүл мэндийн сургалт, сурталчилгааны ажлуудыг хийхийн зэрэгцээ энэ талын мэдлэг сорих АХА тэмцээн, “Такси” шоу зохион байгуулж, зочид буудал, халуун усны газруудад бэлгэвч, сургалтын материал тараажээ.

Монгол Улсад энэ оны 11 дүгээр сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын нийт 218 тохиолдол бүртгэгджээ. Нийт тохиолдлын 98.3 хувь нь бэлгийн замаар дамжсан үзүүлэлт байна.

                                                                                                                       Б.Мөнхзул

相关新闻