Сэлэнгэ аймгийн Сант сумын залуучууд хөгжлийн ирээдүйгээ хэлэлцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСант сумын ЗДТГ-аас "Залуучуудын хөгжил ба бидний ирээдүй" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.
Уг хэлэлцүүлэгт 18-35 насны салбар бүрийн төлөөллийг оролцуулжээ. Энэхүү залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн төслийн хэлэлцүүлгээ:
-Хувь хүний хөгжлийг дэмжих,
-Залуучуудын боловсролыг дэмжих,
-Залуучуудын эрүүл мэндийг хамгаалах,
-Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих,
-Аюулгүй хөгжих орчныг бүрдүүлэх,
-Залуучуудын хөгжлийг дэмжих,
-Нийгмийн хөгжилд залуучуудын оролцоо гэсэн сэдвүүдээр явуулсан байна. Хэлэлцүүлгээр залуучуудын өмнө тулгамддаг олон асуудлыг шийдвэрлэх, тэдний хөгжих, сурч боловсрох, эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрлөхөд төрөөс эрх зүйн орчинг бий болгон өгч нийгмийн харилцаанд идэвхитэй оролцуулах асуудлыг ч хөнджээ.
Мөн сум орон нутаг улс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах зорилгоор зохион байгуулж буй уг хэлэлцүүлгээсээ хуулийн төсөлд оруулах санал болон зөвлөмжийг гаргаж сумын удирдлагуудад хүргүүлсэн байна. Энэ үеэр залуучуудын дунд “Сант сумын хөгжлийн гарц-Залуучуудын оролцоо” сэдэвт илтгэлийн уралдааныг зохион байгуулжээ.
Уг илтгэлийн уралдаанд сумын ИТХ-ын дарга Г.Ганзориг ахлагчтай баг тэргүүлж, З.Ууганцэцэг ахлагчтай баг удаах байранд шалгарсан байна.
Ч.Отгонцэцэг