Өмнөговьд хөгжлийн бэрхшээлтэй 1600 гаруй иргэн бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асардаг хүмүүст сургалт зохион байгууллаа.
Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтаж шинээр батласан Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийг сурталчилан таниулах сарын аяны хүрээнд энэхүү арга хэмжээг зохион байгуулсан байна. Мөн байнгын асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асран хамгаалагч нарт Нийгмийн халамжийн тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль тогтоомжуудыг сурталчилсан ажээ. Үүнээс гадна “Шим билэг” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Л.Лхагвасүрэн, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэтгэцийн эмч Л.Өсөхжаргал нар байнгын асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй хэрхэн ажиллах, тэдний дуу хоолойг сонсох талаар заавар зөвлөгөө өгсөн байна.
Тус аймагт хөгжлийн бэрхшээлтэй 1604 иргэн байдгаас төрлөхийн 591иргэн байдаг ажээ.
Д.Мишигсүрэн