Малын өвчин гарсан нутгийн малчдад туслах аян зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Могод, Гурванбулаг сумдад хонь, ямааны цэцэг өвчин гарсантай холбогдуулан хандивын аяныг Гурванбулаг суманд зарлалаа.
Аяныг зарлаад удаагүй байгаа боловч иргэд, аж ахуйн нэгжийхэн будаа будаа 40кг, гурил 80кг, гоймон 11кг, ургамлын тос 7кг, хонины мах 15кг, 15 ширхэг шуудай, 30 ширхэг цаасан хайрцаг, 100 мянган төгрөг, бууз 30кг, боорцог 60кг зэргийг цуглаад байна.
Мөн ЕБС-ийн сурагчид чүдэнз, лаа, элгэвч нэмнээ, томдож жижигдсэн хувцас хунараа цуглуулан малчдад, хяналтын пост дээр гарч байгаа ажилчдад дэмжлэг болгон туслахаар цуглуулж байна.
Хандивын аян ахин 7 хоног үргэлжилнэ.
П.Батням