Улс тунхагласны 92 жилийн ойн барилдаанд aймгийн харцага Э.Эрдэнэбаяр түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-28 11:09:09

Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны 92 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан Ховд  аймгийн Биеийн тамир спортын ордонд зохион байгуулагдлаа. 
Тус бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой хүчит 64 бөх уран мэхээ уралдуулан барилдав.

Улс тунхагласны ойд зориулсан хүчит бөхийн барилаанд  Жаргалант сумын харъяат, аймгийн харцага Э.Эрдэнэбаяр түрүүлж, сумын заан Б.Мянганбаяр үзүүрлэв.

Мөн тус аймгийн  Мянгад сумын харьяат, аймгийн заан Д.Уламбаяр, Дөргөн сумын харьяат, аймгийн начин Г.Ариунболд нар шөвгөрчээ.

А.Бямбасүрэн

 

相关新闻