Иргэний андгай өргөх ёслол боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Улсын бүртгэлийн газар, Боловсрол соёл урлагийн газар, Булган сумын ЗДТГ хамтран Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан Иргэний андгай өргөх ёслолын арга хэмжээ зохион байгууллаа.
Залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан, чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилго дор зохиогдсон иргэний андгай өргөх ёслолын арга хэмжээнд Булган сумын Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Наранбаяр, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ө.Хүрэлбаатар нар оролцож, Монгол Улсын гавьяат багш Ш.Шийтэр андгай өргөж, иргэний үнэмлэхээ гардан авсан хүүхдүүдийн төлөөлөлд үнэтэй сургамж зөвлөгөө өглөө. Мөн энэ үеэр Булган сумын 1-р 12 жилийн сургуулийн авьяаслаг сурагчид урлагийн үзүүлбэрээр баярын мэндчилгээ дэвшүүллээ.
П.Батням