Ургац арвин байсан ч бэлчээрийн даац хэтрэлттэй гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-11-23 20:04:48

Баянхонгор аймгийн хэмжээн дэх бэлчээрийн ургацын хэмжээ, бэлчээрийн даацыг тогтоожээ. Улирагч зун ихэнхи нутгаар зуншлага оройтсон хэдий ч бороо сайн орсноос бэлчээрийн ургацын хэмжээ аймгийн дунджаар 3.0 цн/га буюу өмнөх оноос 1.1 цн/га-аар илүү гарцтай байна.

Харин бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээр 60 орчим хувь нь бэлчээрийн 50 хүртэл хувийн нөөцтэй, 20 хувь нь бэлчээрийн хүрэлцээтэй гарчээ. Тэгвэл бэлчээрийн 10 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, 5 хувь нь бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн, 5 хувь нь бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн байна.

Сонирхуулахад, Сүүлийн жилүүдэд мал сүргийн тоо толгой тогтмол өссөнөөс 2016-2017 онд өвөлжиж, хаваржих малын тоо бэлчээрийн даацаас 845.7 мян хонин толгой малаар хэтрэлттэй гарчээ. Өвөлжиж, хаваржих малын тоо бэлчээрийн даацаас Баянхонгор сум 727.2 мянга, Эрдэнэцогт 719.1 мянга, Галуут 610.4 мянган хонин толгой малаар хэтрэлттэй байна. Энэ нь аймгийн хэмжээн дэх хамгийн өндөр дүнгүүд аж.

                                                                                                                              Б.Мөнхзул

相关新闻