Баян-Өлгийн сумдын шинэ удирдлагууд сонгогдлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Өлгий сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан болж, Өлгий сумын ИТХ-ын дарга С.Онгар Өлгий сумын 1-багаас сонгогдсон Хурманханы Даулетбект, Өлгий сумын засаг дарга Ө.Хабай Өлгий сумын 2-багаас сонгогдсон Хахан Бахытхумар нарт ажлаа шилжүүллээ.
Харин Алтай сумын ИТХ-ын даргаар М.Амантай, Засаг даргаар А.Асет, Алтанцөгц сумын ИТХ-ын даргаар Ө.Самат, Засаг даргаар С.Бекет, Баяннуур сумын ИТХ-ын даргаар Ө.Жанболат, Засаг даргаар С.Берик Булган сумын ИТХ-ын даргаар З.Аманжол, Засаг даргаар Ж.Бауыржан, Буянт сумын ИТХ-ын даргаар Б.Цэрэндорж, Засаг даргаар Т.Мэндсүрэн томилогджээ.
Мөн Бугат сумын ИТХ-ын даргаар Х.Хавдалмурат, Засаг даргаар Х.Хайв, Дэлүүн сумын ИТХ-ын даргаар А.Нурбек, Засаг даргаар А.Ахылбек, Сагсай сумын ИТХ-ын даргаар С.Хуаныш, Засаг даргаар С.Хонаев, Улаанхус сумын ИТХ-ын даргаар Б.Еркебулан, Засаг даргаар Ж.Силамбол, Ногооннуур сумын Итх-ын даргаар Д.Талгатбек, Засаг даргаар К.Хуаныш, Толбо сумын ИТХ-ын даргаар, М.Наурызбай, Засаг даргаар Ш.Сабит, Цэнгэл сумын Р.Өмирбек, Засаг даргаар Х.Мейрамбек нар тус тус томилогдсон байжээ.
Ш.Айзаря