Туркэд 10 мянган цэрэг, цагдаагийн албан хаагчийг ажлаас нь халжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-11-23 13:50:05

АНКАРА. /Prensa Latina/. Турк улсад энэ оны долдугаар сард цэргийн эргэлт хийх оролдлого гарснаас хойших хугацаанд аюулаас хамгаалах хүчний 9997 албан хаагчийг ажлаас нь чөлөөлөөд байна.

Албан ёсны мэдээнд дурдсанаар, төрийн эргэлт хийхийг оролдсонтой холбоотойгоор онц байдлын дэглэм зарлах тухай хуулийн хүрээнд аюулгүй байдлыг хангаж, нийгэмд хэв журам сахиулах үүднээс наад зах нь 550 ТББ, 19 хувийн эмнэлэг болон 9 хэвлэл мэдээллийн байгууллагыг хаажээ.

Мөн ДХЯ, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Эрчим хүчний яам, Хуульзүйн яам болон бусад төрийн байгууллага, төрийн мэдлийн телевиз, олон улсын хамтын ажиллагааны байгууллагын 55 мянган албан хаагчийг ажлаас нь халсан байна.

Г.Доржханд

 

 

 

相关新闻