"Нэрэмжит"-ийн төлөөх өрсөлдөөн ихэсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-23 00:21:55

Баян-Өлгийчүүдийн дунд сонгуулийн сурталчилгаа, сонгууль дуусмагцаа газар нутаг, гудамж талбай, албан байгууллагыг хэн нэгнийхээ нэрээр нэрлэх өрсөлдөөн эхэлдэг.

Өлгий сумын иргэн «Сансар» сувиллын газрыг их эмч Х.Атретхан агсаны нэрэмжит болгох санал гаргажээ.  Энэ мэтээр аливаа газрыг өөр өөрсдийнхөө талын хүний нэрэмжит болгон «хувьчлан» бие биенээсээ алдар цолоо ахиулах хийрхэл гэм биш зан болж хувирсаны жишээ сүүлийн 20 орчим жилийн дотор тус аймагт арав гаруй сургууль, хорь орчим кабинет, хоёр эмнэлэг, тав зургаа хурдан морины барианы газар, Өлгий хотын арав гаруй гудамж нас барсан болон амьд ч хүмүүсийн нэрэмжит болж орхив.

Хотын төв талбайг нэрэмжит болгох асуудлын эргэн тойрны маргаан 20 гаруй жилийн турш хүчтэйхэн явагдсаар байна. Нэрэмжит болгох асуудлыг аймаг, сумын хурлын байгууллага тун амархан шийдчихээд, тухайн газарт хаяг байрлуулдаг.      

    Ш.Айзаря     

相关新闻