Засаг даргын захирамжийн дагуу замын цас мөсийг цэвэрлэж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНЦас их орж халтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан Булган аймгийн Засаг дарга захирамж гаргалаа.
Тус захирамжид нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд эзэмшил газрынхаа эргэн тойрон 50 м газрын цас мөсийг тогтмол арилгаж халтиргаагүй болгож байхыг захирал, дарга, эрхлэгч нарт үүрэг болгожээ. Мөн авто замын цас мөсийг арилгах үүргийг албан байгууллагуудад өгч хуваарь гаргалаа. Энэ нь хүн хүч багатай Булган сумын тохижилт үйлчилгээний ангийн хамт олонд маш том тус боллоо.
Өнөөдрөөс эхлэн Эрдмийн өргөө цогцолбор, ХАА-н МСҮТ, "Монос" эмийн сан, "Магнай трейд" ХХК, "Булган жолоо" ХХК, үсчингүүд зэрэг байгууллага албан газрууд эргэн тойрны цасаа цэвэрлэж эхэллээ.
П.Батням