БНСУ-д ажилд зуучлах тухай зар хууль бус болохыг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМБНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр явах хүсэлтэй иргэдийг бүртгэж, урьдчилгаа болон визний мөнгө авч байгаа тухай зар мэдээ цахим хэрэгслээр цацагдсантай холбогдуулан ХНХЯ-наас сэрэмжлүүлэг гаргав.
“Монгол, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Санамж бичгийн дагуу тус улс руу ажиллах хүч илгээдэг. Ажиллах хүч илгээх асуудлыг Монголын талаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Солонгосын талаас БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар удирдан зохион байгуулж буйг албан ёсоор мэдэгдэж байна. Иймд аливаа аж ахуй нэгж байгууллага болон хувь хүмүүсийн зүгээс БНСУ руу Хөдөлмөрийн гэрээгээр богино хугацаанд явуулна гэх зар тарааж, бүртгэж байгаа нь хууль бус болохыг анхааруулж байна” гэжээ.
Ч.Ариунболд