Хямрал, зуд хоёр түүхий эдийн үнэд нөлөөлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймагт жил бүрийн өдийд арьс ширний үнэ өсдөг ч энэ жил байдал өөр байна.
Энэ жил эдийн засаг хямарсан учраас малын түүхий эдийг үнэ хүргэж авахгүй байгаагийн дээр зуд болно гэсэн сургаар хүмүүс малаа олноор нь бойлж арьсыг нь тушааж байна гэсэн тайлбарыг арьс нэхийний ченжүүд өглөө.
Тус аймагт үхрийн ширийг 18000-30000 төгрөгөөр, хонины арьсыг 1500, ямааны арьс 9000, адууны ширийг 20000-30000 төгрөгөөр ченжүүд худалдан авч байна. Жилд Булган аймаг 670 орчим мянган толгой малыг хүнсэнд хэрэглэдэг гэсэн тооцоо гарчээ.
П.Батням