Хүүхдийн эндэгдэл анхаарал татаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-22 14:29:47

Баян-Өлгий аймагт он гарсаар 73 хүүхэд эндсэн нь анхаарал татаж байна. Асуудлыг аймгийн удирдлага тусгайлан авч хэлэлцлээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан дүгнэлтээр бол эцэг эхчүүдийн хүүхдээ асран сувилах арга ажиллагаа сул, бие сульдаатай хүүхэд олон, хүүхдээ томуу ханиад хүрээд удсаны дараа эмчилгээ авах нөхцөлгүй болсон үед эмнэлэгт ханддаг бөгөөд тээврийн замд улам их ядарсаар нас бардаг байна.

Мөн мэргэжлийн хяналтын байцаагчид нэгдсэн эмнэлэгт удаа дараа шалгалт явуулж шаардлага тавьсан ч тэдгээр шаардлыгын тал хувийг биелүүлсэнгүй, ариун цэвэр жигд бус, тоног төхөөрөмж, байр хүрэлцдэггүйн дээр тус эмнэлэг 320 гаруй орон тоотой байх ёстой атлаа 400 орчим хүнийг ажиллуулж ирсэн нь тэдний цалин хөлсийг ямар аргаар олгож байсан нь тодорхойгүй тул үүнийг холбогдох байгууллагаар шалгуулах болж байна.

Тус эмнэлгийг байр, тоног төхөөрөмжөөр хангахад аймгийн удирдлагын зүгээс дэмжлэг үзүүлэхээр болсоны дээр нэгдсэн эмнэлэгт дутагдлаа залруулан ажлаа сайжруулах зургаан сарын хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Ш.Айзаря

相关新闻