ААН-үүдийг 1-2 хүнийг ажилд авахыг санал болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-22 14:01:07

Баян-Өлгий аймгийн Засаг дарга, хурлын даргын санаачлагаар өчигдөр «Баян-Өлгий аймгийн нийгэм, эдийн засаг-2016» чуулга уулзалт зохион байгууллаа.

Аймгийн ЗДТГ, сумдын удирдлага, ажил хэрэгч иргэд зэрэг 250 хүн оролцсон чуулга уулзалтаар аймаг орны өнөөгийн байдалд тал бүрээс нь дүгнэлт хийж, хямралаас гарах бүх талын боломжийг нягтлан ярилцав.

Хамгийн гол асуудал болох ажилгүйчүүдийн тоог бууруулахын тулд жижиг, дунд үйлдвэрүүдийн хөгжлийг дэмжих, шинээр байгуулах, тэдгээрийн тус бүрт 1-2 хүнийг ажилд авахыг санал болгов. Өнөөдөр дэвшигдээд ирсэн асуудлын нэг болох зарим сумдад хүндрэл учруулж эхэлсэн цасан зуд, хэцүү өвлийг хэрхэн даван туулах талаар албан байгууллага, хувь хүмүүст үүрэг ногдууллаа.

Ш.Айзаря

相关新闻